РИА Новости агентлаг санал асуулгад оролцсон эмч нарын хэлснийг иш татахдаа, шинэ жилийн шөнө уусан ганц хундага оргилуун дарс хүний эрүүл мэндэд хор хүргэхгүй, гэхдээ хатуулаг ихтэй согтууруулах ундаа уухаас татгалзах нь дээр гэж мэдээлсэн байна.
Хүмүүс ганцхан хундагаар хязгаарлаж чадалгүй, тэгээд ахиухан хүртчих нь олонтаа байдгийг эмч нар тэмдэглэжээ.
Гэтэл согтууруулах ундаа даадаг билүү гэдгээ хүн бүр мэдэж, үүнээс шалтгаалан согтууруулах ундаа уух эсэхээ шийдвэрлэх хэрэгтэй юм.
Согтууруулах ундааны аюулгүй тун гэж байдаггүй, тиймээс хүн хэчнээн л их ууна, биедээ төдий чинээ илүү хор учруулдгийг эмч нар сануулж байна.
Хэтрүүлэхгүй байж, хатуулаг ихтэй согтууруулах ундаа уухаас зайлсхийхийг бодохыг эмч нар онцлон тэмдэглэжээ.