Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалт, нийтийн тээврийн шинэчлэл, түгжрэлийг бууруулах гэх зэрэг нийт 43 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм.
Үүнээс хамгийн чухал нь Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс төрийн бүх албан хаагчдын цалинг нэмэхээр шийдвэрлэсэн байна.
2019 оны 3-р улирлын байдлаар сарын дундаж цалин 1166.4 мянга, төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албана хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргасан байна. Цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олнох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар нэмж байгаа аж. Өмнөх жилүүдэд цалин тэтгэврийг тооцоо судалгаагүй огцом нэмсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байсан. Харин энэ удаа цалин, тэтгэврийг инфляцийн дундаж өсөлттэй уялдуулан нэмсэн учир үнэ өсөх эдийн засгийн үндэсгүй гэнэ.