Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 12 дугаар сарын 24-ний өдөр “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Дельта комплекс трейдинг" ХХК-ийн "Монгол Фармер" худалдааны төвд 39м2 талбай бүхий "Хан-Уулд үйлдвэрлэв" борлуулалтын цэг байгууллаа.
Борлуулалтын цэгт Хан-Уул дүүргийн арьс шир, ноос ноолуур, эсгий болон савхин эдлэл, гар урлал, үндэсний хувцас, бэлэн хувцас, хүүхдийн дээл хувцас, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, үйл ажиллагааг сурталчилж байна.