Цаг үеийн мэдээ

2019.12.26 ПҮРЭВ ГАРАГ

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН ГАХАЙ САРЫН

НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 08.41-17.04
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Уул

Аргын тооллын 12 сарын 26, Бархасвадь гараг. Билгийн тооллын битүүн, гар одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суугах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Нар хиртэнэ. 12 цаг 49 минутаас 13 цаг 46 минутын хооронд нийт 57 минут үргэлжлэх ба оргил үе нь 13 цаг 18 минутад харагдана.

Таны сурталчилгаа