Сэлэнгэ аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний нөхцөл байдал хүндэрч байгаа учраас онцгой комиссын гишүүдийн саналаар сургуулийг 12 дугаар сарын 25-28-ны өдрийг дуустал 3 хоног, цэцэрлэгийг 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал үйл ажиллагааг түр хугацаагаар хаалаа. Хөл хорио тогтоосон энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд олон нийтийн үйл ажиллагаа, секц дугуйлан хичээллүүлэхгүй байхад хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Мөн албан байгууллагын дарга, эрхлэгч нарт өвчтэй хүүхдээ асарч сувилах боломжийг хангаж, ажилтан албан хаагчиддаа чөлөө зөвшөөрөл олгож, зохицуулалт хийж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогт анхаарууллаа.