Цаг үеийн мэдээ

Халтиргаа гулгаа ихсэж байгаа энэ үед нийслэлийн өндөрлөг цэгүүдэд түлш хүргэхэд ЗХЖШ-аас туулах чадвар сайтай автомашинаар (ЗИЛ-131) тусламж үзүүлж  түлшний түгээлтийг хийж эхэлсэн байна.  Энэхүү тусламжийн үйлчилгээ энэ сарын 23-ны өдрөөс эхэлсэн түлшний түгээлт өнөөдрийн байдлаар нийслэлийн өндөрлөг 25 цэгт машин явах боломжгүй, халтиргаа гулгаа ихтэй газруудад хүрч байгаа аж. Мөн хүүхэд, ахмад настануудад гэрийнх нь гадаа түлш буулгах ажил үргэлжилж байгаа юм байна. Түлш түгээлт хүйтний эрч сулартал үргэлжлэх юм байна.

Таны сурталчилгаа