Та бүхэнд цээж хорсох өвчнөөс сэргийлэх, уг өвчний үед ууж хэрэглэх ардын эмчилгээний аргуудыг танилцуулж байна. Цээж хорсох гэдэг нь өвчүүний толгойн дээд хавиас цээжний урд хэсгээр түлж байгаа юм шиг хорсохыг хэлдэг Энэ нь ихэвчлэн ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болсон үед үүсдэг. Эрүүл хүнд ч тохиолдох нь бий. Уг өвчин улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй хүнс их хэрэглэх, хэт идэх, уух, шартах, тамхи татах, мэдрэлийн ядаргаа, стресс, нойргүйдэл зэргээс үүсдэг.
Халуун чинжүү, кофе, перец зэрэг ходоод цочроодог хүнснээс аль болох зайлсхийх нь зүйтэй. Мөн архи, тамхи ихээр хэрэглэдэг хүмүүст цээж хорсох, хэхрэх, гашуун юмаар гулгих тохиолддог бөгөөд энэ нь удаан үргэлжилбэл эмчид даруй үзүүлэх нь зүйтэй. Учир нь ходоодны үрэвсэл, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хавдар, цөсний чулуу, элэгний өвчний үед мөн ийм шинжүүд илэрдэг. Энэ үед цагаан лууван, далайн байцаа, жууцай, алоэ зэргийг хүнсэндээ хэрэглэх нь сайн.