Цаг үеийн мэдээ

Харзны усанд орж бие махбодио эрүүлжүүлэгсэд өдрөөс өдөрт олширсоор байна. Харзны усанд орсноор амьсгалын замын өвчнүүдээс авахуулаад сэтгэцийн өвчин, үе мөчний гээд олон өвчин хууч эдгэрдэг гайхамшигтай үр дүн бий. Ингээд уншигч та бүхэндээ харзны усан эмчилгээний талаар зөвлөгөө өгье.

            Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж, сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны бөглөрөлийг арилгадаг байна. Мөн харзны хүйтэн ус арьс болон суларсан булчинг чангаруулж, тураадаг ач тустай. Гадаа хүйтний хэм – 40 байх үед усан дотор 0 хэм байдаг нь байгалийн нэгэн гайхамшиг билээ. Харзны усанд байнга орсноор бөөрний дутагдал, астма, хорт хавдар зэрэг олон өвчин эдгэж, үхэжсэн эд эс шинээр төлждөг байна. Мөн арьсыг массаж хийлгэсэн мэт зөөлөн чийглэг болгож, залуужуулах нууц увидасыг харзны ус өөртөө агуулдаг байна.

Харзны усанд орохын тулд биеэ эртнээс бэлдэх хэрэгтэй

            Харзны усанд орохоор шийдсэн хүмүүс эхлээд маш хүйтэн устай алчуурыг базаад биеэ арчиж үрж байх хэрэгтэй. Ингэж дасгадаг нь харзны усанд орох бэлтгэл үе болно. Гол нь харзанд орох тунгаа тааруулах хэрэгтэй. Зарим хүмүүс өөртөө бардаж харзанд удаан орсоноос жин цохиулдаг. Жин цохиулахын аюул их. Тиймээс ердөө цочроох маягаар шумбаад л гарах хэрэгтэй. Мөн харзанд орохоос өмнө сэтгэлзүйн байдалдаа анхаарч бусад зүйлийг нэмж судлахад илүүдэхгүй.

Бэлтгэл

            Мэдээж усанд орох хувцас, уснаас гарч ирээд бие арчих алчуур, нөмрөх хувцас, шаахай зэргийг авч явах хэрэгтэй. Мөн халуун савтай цай, цайндаа шар тос самраад авч явбал бүр сайн. Шар тостой цайг монголчууд осгосон хүн, малд өгдөг нь голын тамирыг сэргээж, голд хуралдсан хүйтнийг зайлуулж өгдөг гэж үздэг тул усанд орсны дараа уухад сайн байдаг.

       

Заавар

            Анх орж байгаа хүн бол өвдөг, духаа, 20 секунд орчим шавшаад биеэ арчиж байгаад харзанд орвол бүр сайн байдаг. Та бүх биеээрээ 3-5 секунд ороход л болно. Гол нь биеийнхээ бүх хэсгийг оруулах ёстой.

Харзны усанд орохдоо анхаарах зүйлс:

Харзанд орохын өмнө нь бие хир буртаггүй байх,

Өргөл барьцыг Лусын болон Савдагийн эздэд чин сэтгэлээсээ өргөх,

Амны алдаа гаргахыг цээрлэх,

Орох гэж буй гол мөрнийхөө Лусын эзнийг хүндэтгэн хайрлаж, догширсон эсэхийг нь мэдрэх,

Хөлөө дүрэхээсээ урьтаж хамгийн түрүүнд магнайгаа норгох,

Өөрийгөө танилцуулах,

Шид авна гэсэн бодлоо түрүүнд барих хэрэг үгүй юм.

 

Таны сурталчилгаа