Улаанбаатар хотын ихэнх цэгт ажиллаж байгаа худгууд ухаалаг системд шилжсэнээр амар хялбар, хүссэн үедээ ус авах боломжийг үйлчлүүлэгчдэд бүрдүүлсэн. Тэгвэл орон нутгууд ч дээрх ажил хийгдсээр байна. Мөрөн хотын гэр хорооллын иргэд тус үйлчилгээ хүрч, төслийг эрчим хүчний сайд санаачлан хэрэгжүүлжээ. Ухаалаг худгийн давуу тал нь иргэд цагийн хязгаарлалтгүйгээр 24 цагийн турш усаа авах боломжтой юм. Усны зарцуулалт, хүн амын ундны усны хэрэглээний нэгдсэн мэдээллийн сантай болох боломжтойгоос гадна төлбөрийн нарийвчилсан систем, тоног төхөөрөмжийн ажиллагаа сайжирснаар усны үргүй зардал буурч хэмнэлт гарах юм.