Цаг үеийн мэдээ

2019.12.27 БААСАН ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 08.41-17.05
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Мод

 Аргын тооллын 12 сарын 27, Сугар гараг. Билгийн тооллын 1, Суулга одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.

Таны сурталчилгаа