ЭМЯ болон БНСУ-ын Олон Улсын Эрүүл Мэндийн Сан 2015 оноос эхлэн “Үндэсний оношилогоо, эмчилгээний төв байгуулах” МОН-8 төслийн хүрээнд хамтран ажиллаж байна. Төв нээлтээ хийж байгаатай холбогдуулан БНСУ-ын Засгийн газар, тус сангаас 349.5 орчим сая воны үнэ бүхий 15 нэр төрлийн 79,487 ширхэг хандивын эмийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авчээ.