Казахстан улсад бас нэгэн агаарын ослоор 9 хүн амь насаа алдсан байна. Bek Air компаний онгоц Алма-Ата хотын нисэх онгоцны буудлаас хөөрсөн даруйдаа өндрөө алдаж унасан байна. Одоогийн байдлаар долоон иргэн амиа алдсан тухай Оросын "Риа новости" сайт мэдээллэж байна. №Z2100 дугаартай рейс орон нутгийн цагаар 07 цаг 22 минутад хөөрсөн байна. Онгоцонд 95 хүн зорчиж байснаас 5 нь экипажийн гишүүд байжээ.
Казахстаны эрх баригчид онцгой комисс гарган ажиллуулж байгаа бүрэлдэхүүнд яамны сайдууд, төрийн байгууллагуудын удирдлагууд багтан ослын шалтгааныг илрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Ослын шалтгаан болоод бусад мэдээллийн талаар бид эргэн мэдээлэл хүргэх болно.