Оны шилдэг багш нарыг тодруулах “Оюуны элч-2019” шагнал гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Уг арга хэмжээг УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг бөгөөд Монголын залуу багш нарын холбооноос зохион байгуулдаг уламжлалтай. Залуу Багш нарын холбоо нь энэ жил нийт 10 багшийг шилдгээр шалгарууллаа. Оны шилгүүдийг тодруулбал Б.Баяржаргал СХД 62-р сургууль, Б.Мөнхбаяр СХД 156-р цэцэрлэг, Б.Цагаанцоож СХД 67-р сургууль, М.Одбаяр Архангай аймгийн 1-р сургууль, Энхнаран Сүхбаатар аймгийн ЕБС-ийн 1-р сургууль, Н.Бадамсүрэн Налайх дүүрэг Эрдмийн оргил цогцолбор, П.Хэнмэдэх Дархан уул аймаг Оюуны ирээдүй цогцолбор сургууль, Н.Мягмарханд СХД Ирээдүй цогцолбор, М.Солонгонцацрал ЧД Монгол Солонгос хамтарсан полтекник коллеж, Ч.Пүрэв-Очир ХУД 52-р сургууль шилдэг багшаар тус тус шалгарлаа. Шилдэг багшийг тодруулахдаа Боловсролын салбарт гурваас дээш жил ажилласан 40-өөс доош насны ажил, мэргэжлийн ур чадвар, санаачлага, бүтээлч үйл ажиллагаагаараа бусдыгаа манлайлан ажилласан зэргийг харж тодруулсан байна.