Энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Монголын томоохон бизнесмэн гэгддэг Дамбын Хишигжаргалын хүү Мөнхжин тархины саажилттай бяцхан хүүд туслах хандивын аяныг эхлүүлээд байсныг уншигчид та бүхэн санаж байгаа байх. Хандивийн аян өрнүүлсэн учир нь 15 настай тархины саажилттай Билэгсайхан хүү хоёр цаг тутамд усанд орох шаардлагатай ч гэр хороололд тийм боломж муу, биеийн байдлаас шалтгаалан эмнэлэгтэй ойр байх шаардлагатай байсан билээ. Багануур дүүрэгт оршин суудаг энэ бүсгүйд туслахад 30-45 сая төгрөг шаардлагатай байсан тул тэрээр өөрөө цагийн ажил хийж, бусдыг ч мөн уг хандивын аянд оролцохыг уриалсаар байсан юм.
Тэгвэл хандивын аян амжилттай болж Билэгсайхан хүү өнөөдөр буюу 12 дугаар сарын 27-ны өдөр хоёр өрөө байрандаа орлоо. Энэ талаар Х.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр Билэгсайхан дүүгийн маань 15 нас хүрч байгаа баярын өдөр шинэ оны босгон дээр баяр дээр баяр нэмж та бүхний ачаар хайрт ээжийнхээ ачийг өчүүхэн ч гэсэн хариулж Ээждээ болон 2 бяцхан дүүдээ 2 өрөө байр авч өглөө. Ийм сайхан үйл хамтдаа бүтээсэн хүн бүрийн сэтгэл, буян ,үр хүүхдүүдэд нь хэд үржиж хүрэх болтугай. Энэ улсад сайн нь муугаасаа хавьгүй их юм... Монгол цэргийн зөвлөлийн гишүүд болон Мөрөөдөл группын Дука- д маш их баярлалаа!" хэмээжээ.