2020 оны 6 дугаар сард Монгол Улсын Их хурлын сонгууль болно. Сонгуулийг угтаж УИХ сонгуулийн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Шинэ батлагдсан хуулиар өмнөх сонгуулиудаар гарч байсан иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой маргаан гарах боломжийг хааж өгсөн гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа. Иймд шилжилт хөдөлгөөний 2020 оны хоёрдугаар сарын 1-нээр хязгаарлаж, шилжилт хөдөлгөөнийг зогсоосон заалт УИХ-ын сонгуулийн хуулинд оруулжээ.