Цаг үеийн мэдээ

2020 оны зуны олимп буюу албан ёсоор Олимпын XXXII наадам нь 2020 оны 07-р сарын 24-нөөс 8 сарын 9-ний хооронд Японы Токио хотноо зохиогдохоор төлөвлөгдөж буй олон улсын спортын томоохон арга хэмжээ юм. Токио хот 1964 оны зуны олимпийг зохион байгуулж байсан бөгөөд Олимпийн наадмыг хоёронтаа зохион байгуулсан Азийн анхны хот болох юм. Тэгвэл Япон улсын Миэ муж, Цү хотноо цагаан хулгана жилийн олимпод зориулан Аварга том хулганыг бүтээсэн байна. Энэхүү аварга том хулганыг 2020 оны олимпод нутгийн тамирчиддаа Алтан медалийн хур буулгахыг ерөөж  бүтээжээ.

ЭХ СУРВАЛЖ: ЯПОН СУДЛААЧ Д. ТӨМӨРБААТАР

 

Таны сурталчилгаа