Цаг үеийн мэдээ

          Австрали улс ойн түймэр, ган гачгийн гамшигт нэрвэгдээд байгаа. Мөн  тус улсын цаг агаар  түүхэндээ байгаагүй ихээр халсан бөгөөд агаарын халалтын дээд үзүүлэлтээ хоёр өдөр дараалан эвджээ. Ард иргэдийнхээ хүнд хэцүү байгаа энэ үед Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон байна. Зарим хүмүүс түүнийг Хавайд амарч байгаа гэсэн цуурхал тарааж байв. Гэтэл яг үнэндээ цуурхал үнэн болж зул сарын амралтаа тохиолдуулан Ерөнхий сайд Скотт Моррисон гэр бүлийн хамт Хавай руу аялсан байжээ.

           

          Эх оронд нь гамшиг нүүрлэж байхад амарч аялаж яваа сайддаа Австралийн иргэд дургүйцлээ илэрхийлж, энэ мэтээр шоглон зуржээ. Энэ зургийг зурснаас гурав хоногийн дараа арилгасан боловч зураач энэ зурагтай постер, богино цамцыг зарж байгаа аж.   Одоогийн байдлаар зураач 15,000 Австрали доллар олоод байгаа бөгөөд бүх орлого гал түймэр унтраах аянд хандивлагдах юм байна.

            Харин Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт харьж ирэнгүүтээ ард түмнээсээ уучлал гуйсан байна.

 

Таны сурталчилгаа