Японы үнэт эдлэлийн “Tanaka Kikinzoku Kogyo” компани 150 сая иен буюу 1.37 сая ам.долларын үнэ бүхий үнэт металлаар хийсэн ширээний тоглоомыг Кюшю арал дахь тус компанийн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд зориулан дэлгэн үзүүлжээ.
Тус компанийн мэдээлснээр хамгийн өндөр өртөгтэй энэхүү тоглоомыг бүтээхэд 12.4 км алт, 4.5 кг цагаан алт оржээ. Тоглоомын бүхий л хэсгийг гараар хийсэн бөгөөд нийт дөрвөн сарыг зарцуулжээ.
Үнэт эдлэлийн “Tanaka Kikinzoku Kogyo” ордон болон түүний Токио дахь “Ginza Tanaka” дэлгүүр 2011 оны арваннэгдүгээр сард 1.92 метр өндөр алтан гацуур мод олон нийтэд дэлгэн үзүүлж байжээ. Гацуур хоёр сая ам.доллароор үнэлэгдэж байв. 2012 онд .4.2 сая ам.долларын үнэтэй 2.4 метр өндөр алтан гацуурыг зах зээлд гаргаж байсан бол 2013 онд таван сая ам.долларын үнэ бүхий 2.4 метр өндөр гацуур модыг гаргаж байжээ.