Шинэ жилийн баяраар тайзнаа амилдаг “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг шинэчилсэн найруулгаар зургаа дахь жилдээ олны хүртээл болгож байна. Тэгвэл энэ гайхамшигтай сонгодог бүтээлийг 12 дугаар сарын 27 -ны бүхий л үзвэрийг хүүхэд багачуудад үнэ төлбөргүй зориулсан байна. Тодруулбал “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн багачууд болон нийслэлийн зарим асрамжийн төвд хүмүүжиж буй нийт 400 хүүхдүүд "Цөмөөхэй"-г үзэж нэг өдрийг мартагдашгүй сайхнаар өнгөрүүлжээ.