Цаг үеийн мэдээ

Эзэгтэй та баярын ширээгээ бусдаас онцгой содон засаж, өөрийн гараар урласан амтат коктейлээр зочдоо дайлахыг хүсэж байгаа бол бидний өгөх зөвлөгөөг дагаад үзээрэй.  Танд дэлгүүрийн өндөр үнэтэй "BAILEYS"  дарсыг өөрийн гараар хийх аргыг толилуулья.

Орц:

    Найруулдаг кофе: – 1 халбага

    Молоко буюу өтгөрүүлсэн сүү :– 1 сав

    Өндөг: – 2 ширхэг

    Ванилийн сахар: – 2 халбага

    Цөцгий: – 0.4 литр

    Архи: – 0.5 литр

    Бүлээн ус: – 2 халбага

Хийх арга:

Дээрх бүх орцыг нэгтгээд та 1.25 литр дарс бэлтгэж чадна. Эхлээд бүлээн усандаа кофегоо хийж хутгана. Өтгөрүүлсэн сүү, өндөг, ванилийн сахар зэргээ хольж, миксердэнэ. Сайтар миксердсэний дараа кофены хольцоо хийж ахин миксердээрэй.   Одоо цөцгийгөө хийж дахин миксердэх бол, эцэст нь архиа хийж миксердсэнээр дарс хийх явц дуусах юм.

 

            Бэлэн болсон коктейлио хөргөгчинд 2 цаг байлгасны дараа уухад тохиромжтой. Үүнийгээ мөстэй хольж ууснаар илүү таатай байх болно.

Таны сурталчилгаа