Нутгийнхаа хөгжил дэвшил, ирээдүй хойч болсон сурагчдын боловсрол, нутгийн зон олныхоо эрүүл мэндийн төлөө ихийг санаачлан ажиллаж байгаа "ТӨРӨЛХ АЛТАЙ" ТББ-ын тэргүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн санаачлагаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн 2 автомашиныг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өглөө.
Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд хувь нэмрээ оруулах үүднээс хандивласан тус авто машинуудыг аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж, Хөрөнгө оруулалт хариуцсан аймгийн Засаг даргын зөвлөх В.Сүррагчаа, Нийгмийн бодлого хариуцсан аймгийн Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч С.Хишигжаргал нар хүлээлгэж өглөө.
Ингэснээр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, эрдэнэт хүний алтан амийг аврахад бодит хувь нэмэр болох юм.