Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг нөхөн сэргээх "Үжин" төвийн хүүхдүүд машинтай боллоо. Тус төвийг машинтай болгох аяныг зохиолч Б.Шүүдэрцэцэг санаачлан өнгөрсөн аравдугаар сараас эхлэн зохион байгуулсан бөгөөд сайн үйлсийн аянд нийт 1400 гаруй иргэн нэгдэж 22 сая төгрөгийн хандив цугласан байна. Ийнхүү шинэ оны босгон дээр тус төвийн хүүхдүүд машинтай боллоо.
Зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн цахим хуудаснаа:
"Баяртай байна! Үжинд байгаа 16хөөрхөн охид хөвгүүд, хүүхдийн төлөө чин сэтгэлт Ундраа тэргүүтэй 6 ажилтан унаатай боллоо!
Сайхан сэтгэлт хүмүүс, хайрт уншигчдадаа сэтгэлийн угаас талархал дэвшүүлье!
Аянд 1940 хандивлагч оролцож, 22сая гаруй төгрөг цугларчээ!
Хамгийн их хандив өргөсөн Төгсжаргал, #СэлэнгэПресс компани, #МонМийт компани, Боса төв, 2019 оны 4,5,6 сард төрсөн ээжүүдийн групп болон өглөгийн эзэддээ Шинэ оны мэнд хүргэж аз жаргал хүсье!
Энэ дөнгөж сая Монголд орж ирсэн Старекс!
Мөн #БосаТөв Үжин төвийн жилийн хэрэглээний будаа, гурил өгөхөөр боллоо. "Хөх судар" нэгдлийн зохиолч найзууд маань 150 гаруй номтой номын сан бэлэглэлээ!
Монгол хүний далай сэтгэлд талархму!
Харин төр #ҮжинТөв-ийг байртай болгохыг шаардаж байна!" гэжээ.