Цаг үеийн мэдээ

2019.12.31 МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН

ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

  • Үс засуулбал: Эд, мал арвижна
  • Наран ургах, шингэх: 08.42-17.08
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Төмөр

Аргын тооллын 12 сарын 31, Ангараг гараг. Билгийн тооллын 5, Чөдөр одтой, хар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой,хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа