Монгол улсын Ерөнхий сайдын шинэ жилийн мэндчилгээ тасалдуулсан ч олны хайрыг татсан Л.Мандула хүү энэ оны сүүлийг инээд хөөрөөр чимж чадлаа. Л.Мандула хүү Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны ач хүү аж.
"Найтаасан ч гэсэн надад Ерөнхий сайд бэлэг өгсөн" хэмээсэн хүү хайртай өвөөгийнхөө тухай дурсан ярьжээ. Тэрээр "Би өвөөдөө их эрхэлдэг байсан.
Өвөө маань намайг ерөөсөө загнадаггүй, дандаа л эрхлүүлнэ. Би бүр өвөө дээрээ гараад суучихдаг байсан. Надад ном уншиж, үлгэр ярьж өгдөг байв. Би өвөөгийнхөө "Миний ном" дуунд нь дуртай. Багадаа цээжээрээ мэддэг, байнга дуулдаг байсан, даанч одоо мартчихсан" хэмээжээ.