Шинэ жилийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах талаар цагийн хуваарийг хүргэж байна.
ХАСБАНК: арванхоёрдугаар сарын 31-ний өдөр бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Нэгдүгээр сарын 01-нд Сансарын И-Март салбар 12:00-21:00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна.
ХААН БАНК: арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын бүх салбар болон Өмнөговь аймгийн Оюутолгой тоцооны төв ажиллах бол Завхан аймгийн Арцсуурь /нэгдүгээр сарын 2-ныг дуустал амарна/, Баян-Өлгий аймгийн Улаанбайшинт тооцооны төв амрах аж. Харин нэгдүгээр сарын 01-нд бүх салбар, нэгжүүд амарна.
ГОЛОМТ БАНК: арванхоёрдугаар сарын 31-ний өдөр бүх салбар 15:00 цаг хүртэл ажиллана, харин нэгдүгээр сарын 01-нд бүх салбар амарна /24 цагаар ажилладаг Солонго салбар I/2-ны өдрийн 09:00 цагт нээнэ/.
ТӨРИЙН БАНК: арванхоёрдугаар сарын 31-ний өдөр бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Нэгдүгээр сарын 01-ний өдрийн цагийн хуваарь хараахан гараагүй байна.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: арванхоёрдугаар сарын 31-ний өдөр бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин нэгдүгээр сарын 01-нд бүх салбар амарна.
КАПИТРОН БАНК: арванхоёрдугаар сарын 31-ний өдөр бүх салбар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Нэгдүгээр сарын 01-нд бүх салбар амарна.