Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн банкинд дугаарлах цаг завыг хэмнэж киоск машиныг шүүн таслах үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна. Тодруулбал Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд байршуулсан уг машинаар иргэн гурван шат дамждаг байсан бол одооноос Киоск машин ашиглаад нэг л үйлдлээр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг авах боломж бүрдсэн байна. КИОСК машин нь иргэд болон нэхэмжлэлд хавсаргаж өгөх хоёр хувь, улсын тэмдэгтийн баримт хэвлэнэ. Үүний дараа шимтгэлийн үнийн дүнгээс хамааран НӨАТ-ын баримт хэвлэж өгдөг байна. Энэ машинаар үйлчлүүлэхийн тулд бэлэн мөнгөөр биш зөвхөн карт уншуулах ёстой аж.
КИОСК машинаас шүүхийн үйлчилгээг авахад:
Эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл – 70, 200 төгрөг
Эвлэрүүлэн зуучлал – 30,000 төгрөг
Шүүхийн шийдвэр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол болон захиргааны бусад акт хуулбарлах - 500 төгрөг
Хэргийн оролцогч, баримттай танилцах - 5,000 төгрөг
Тендертэй холбоотой тодорхойлолт /аж ахуйн нэгж, байгууллага/ - 10,000 төгрөг
Иргэн /хувь хүн харьяатаас гарах болон компанийн хувьцаа эзэмшигчид тендерт оролцоход/ - 10,000 төгрөг
Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх - 10,000 төгрөг
Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан эсэх – 10,000 төгрөг
Иргэн, захиргааны хэрэг, баримтыг судалгаа шинжилгээний ажилд ашиглуулах – 5,000 төгрөг
Материал хувилж олшруулах – 2,000 төгрөгийн үнэтэй юм байна.
Бүх төрлийн банкны картаар Киоск машинаас үйлчилгээ авах боломжтой юм байна. Одоогоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн төрөлжсан архивт энэ цахим төлбөрийн системийг эхний ээлжид нэвтрүүлжээ. Харин ирэх оноос нийслэл дэх шүүхүүдэд байршуулахаар төлөвлөж байгаа аж.