Орон сууцны гаднах зогсоолын орчимд гал гарсны улмаас дөрвөн автомашин хогийн цэгт хаясан гал, цогноос үүдэлтэйгээр шатсан хэрэг гарчээ.
Тодруулбал "Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд иргэн Б-гийн “Тоёота Приус 20” загварын суудлын автомашин, Ч-гийн “Тоёота Приус 30” загварын суудлын автомашин, М-ийн “Тоёота Коровон” загварын суудлын автомашин, Д-гийн “Санта Ри” загварын суудлын автомашин шатаж байна" гэсэн дуудлага 2020.01.01-ний өдрийн 05:03 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж, 20 минут ажиллаж галыг унтраасан байна.