Олон мянган Хонконгчууд шинэ оныг угтан ардчиллын төлөөх жагсаал өрнүүллээ.
Эсэргүүцлийн жагсаал өчигдөр тайван замаар эхэлсэн хэдий ч сүүлдээ мөргөлдөөн гарч, цагдаагийн ажилтнууд залуусын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Жагсагчид “Дарангуйллыг бүү хүлээн зөвшөөр”, “Хонконгийн төлөө. Яг одоо шинэчлэлийг хий” гэх зэрэг уриа үг хэлж, хотын төвд жагсаал зохион байгуулсан юм. Тэд цагдаа нарын балмад үйлдлийг хараат бус олон улсын шүүхээр шүүлгэх, ардчилсан сонгуулийн тогтолцоог нэвтрүүлэхийг шаардаж буй.
Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр энэ жил 6000 орчим цагдааг аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ажиллуулсан байна.
Хонконгод жагсаал, цуглаан үргэлжлээд бараг 7 сар өнгөрлөө. Энэ хооронд нийт 6,500 орчим иргэнийг баривчилжээ. Гэхдээ, Засгийн газар ард иргэдийнхээ шаардлагыг хүлээн авахаас татгалзсан хэвээр байгаа аж.
Зочин
2020-09-28
шийртэй үзэж байна дөө. гэтэл манайхан