Шинэ жилийн баяр буюу 12 дугаар сарын 31-нээс 1 дүгээр сарын 1-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 46 эх амаржсан байна. 12 дугаар сарын 31-ний 00.35 цагт Булган аймгийн Рашаант сумын харьяат 23 настай эмэгтэй 3.9 кг охинтой болсон бөгөөд шинэ жилийн баярын хамгийн эхний төрөлтөөр бүртгэгджээ. Харин нэгдүгээр сарын 1-нд зургаан эх амаржсаны дөрөв нь охин, хоёр нь хүү байна. Мөн дутуу төрөлтийн тасагт хоёр ихэр мэндэлжээ.