Цаг үеийн мэдээ

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, Гавьяат эмч Ж.Чинбүрэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн мэдээлэл сошиалаар ертөнцөөр нэг тархлаа. Элэгний хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг орны тухайн салбарын эмнэлгийг удирдаж хавдрын өвчлөл, түүний шалтгаан нөхцөлтэй тэмцэж буй түүнийг оны өмнө Монгол Улсын ЕрөнхийлөгчГавьяат эмч цолоор шагнасан билээ. Гавьяа шагнал хүнийг улам хийж бүтээх сэдлийг өдөөдөг учраас түүнийг Монгол өрх бүрийг элэг бүтэн амьдруулахын төлөө илүү их зүйлийг хийх байх гэсэн хүлээлт хүн бүрт байсан.     Гэвч шинэ оны босгон дээр залуу, чадварлаг эмч маань үүрэгт ажлаа эмч н.Эрдэнэхүүд хүлээлгэн өгсөн мэдээ дуулдлаа.  Ж.Чинбүрэн эмч одоогийн байдлаар өөрөө ямар нэг тайлбар хийгээгүй бөгөөд бусдын таамгаар тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр ийм шийдвэр гаргажээ хэмээх дүгнэлтийг хийцгээж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөх бол сонгуулийн жил гарахаас өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх тухай заалт байдаг аж.

Таны сурталчилгаа