03 дугаар сарын 02-ны өдөр Москва - Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах "Бадрах энержи" компанид ажилладаг Францын иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ.
Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон 42 хүн, ойрын хавьтлын 120 гаруй хүнийг олж тогтоож эрэн хайж байна.
Хотоос гарах, хот руу орох хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг яг одооноос даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Одоо замд явж байгааг хот руу оруулна.
Онцгой комисс, холбогдох байгууллага шаардлагатай бүх арга хэмжээг авч байна гэж УОК мэдээллээ.