Шинэ жилийн баярын өдрүүдэд нийслэлийн түргэн тусламжийн тасагт нийт 3283 дуулага мэдээлэл ирсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 11 хувиар бага байгаа юм. Энэ оны хувьд нийслэлийн эрүүл мэндийн газар болон нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар 3 дугаар зэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Дуудлага мэдээллийн хувьд энэ онд хордлогын дуудлага мэдээлэл огт ирээгүй бөгөөд ахуйн хүрээнд буюу халтирч унах, хайрагдсан гэх дуудлага бүртгэгдсэн байна.