Турк Эйрлайнс нь дэлхийн хамгийн олон улс руу нислэг үйлддэг агаарын тээврийн компани юм.
Турк Эйрлайнсийн Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн анхны шууд нислэг өнөөдөр Улаанбаатар хотод амжилттай газардлаа.
Тус нислэг нь 2012 оны 7 сараас 2019 оны 12 сарын 31 хүртэл Истанбул-Улаанбаатарын хооронд Киргизийн Бишкек хотоор дамжин нисдэг байсан бол 2020 оны 1 сарын 1-нээс эхлэн ийнхүү дундаа ямар ч зогсолтгүйгээр, том оврын онгоцоор шууд нислэг үйлдэж эхэллээ.
Ингэснээр нийт аялалын хугацаа 3 цагаар богиносч, зорчигчид илүү тав тухтай аялах боломжтой болж байна.
Одоогийн байдлаар Турк Эйрлайнс нь дэлхийн 126 орны 318 чиглэлд нислэг үйлдэж байна.