Буцаан олголтыг энэ оны 2 дугаар сард багтаан олгох бөгөөд энэ жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжих юм.
Өнгөрсөн жилийн НӨАТ-ын буцаан олголтод 139 тэрбум төгрөгийн урамшууллыг 900 мянга гаруй иргэнд олгох урьдчилсан тооцоо гарсан байна