Цаг үеийн мэдээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэгийг дэлхийн дээд амжилт бүртгэдэг Гиннесийн номд бүртгэжээ.  Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-оос 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг  IJF World Tour тэмцээнүүдэд оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорчээ.

Тэрбээр дээрх хугацаанд нийт 35 медаль хүртэв. Үүнд:

  • 11 алт
  • 11 мөнгө
  • 13 хүрэл медаль хүртсэн буюу хамгийн олон медаль хүртсэн амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.

Таны сурталчилгаа