Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар долоон жил ажилласан Г.Амартүвшин өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрбээр 2020 оны сонгуульд МАН-аас УИХ-д нэр дэвшихээр болсон тул ийн ажлаа өгч байгаа аж.
Г.Амартүвшин нь Бельги улсын Брюссель дэх Европын Их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр мэргэжлээр төгсөж, АНУ-ын Харвардын Их сургуульд магистрын зэрэг хамгаалж, Хас банкийг удирдан ажиллаж байсан түүхтэй нэгэн юм.