HSP буюу хэт мэдрэг хүн мөн эсэхээ яаж мэдэх вэ? Энэ их амархан. Та бусдыг хэтэрхий сайн ойлгож, аливаа үйл явдлыг маш хүндээр хүлээж авдаг бол ийм төрлийн хүн гэж ойлгож болох. Мөн бусад шинжүүдийг хамтдаа харцгаая.
1. Та аливаа зүйлийг маш гүн, хүндээр хүлээж авдаг учир их сэтгэл хөдлөлтэйгөөр хариу үйлдэл үзүүлдэг.
Аливаа зүйлийг өөр дээрээ хүлээж авдаг байдлаасаа болоод та бусдын зовлонг өөрийнх мэт эсвэл баяртай үйл явдлыг маш өндөр сэтгэгдэлтэйгээр хүлээж авдаг. Энэ нь бусдыг ойлгоход, бусдыг мэдрэхэд том тус болдог.
2. Аливаа зүйлийг ганцаар хийх.
HSP шинж бүхий хүмүүс багийн спортоор тэр болгон хичээллэж чаддаггүй. Бас хүмүүс таны үйлдлийг нэг бүрчлэн харна гэдэг тун эвгүй санагддаг. Тиймээс гүйх, ууланд авирах, дугуй унах зэргээр ганцаараа хичээллэж, дасгал хөдөлгөөн хийх дуртай. Гэхдээ хэрэв эцэг эх тань дэмжлэг үзүүлж, бага багаар олны дунд ороход тань дэм өгч байсан бол багийн тоглолт тийм ч хэцүү биш гэнэ. Гол нь дэмжлэг хэрэгтэй.
3. Шийдвэр гаргахад хэцүү байх болно.
Та юу зөв эсвэл юу буруу болохыг ялгаж салгах гэж тун ч их цаг зарцуулна. Жишээ нь та юу идмээр байгаа эсвэл хүнд ямар бэлэг өгөх тал дээр их удаан бодох шаардлагатай болдог. Мөн үүнээс том асуудлууд дээр хүртэл шийдвэр гаргахад танд үнэхээр хэцүү байдаг. Ажил мэргэжил, хайр дурлалын амьдрал, мөнгө санхүү гээд олон зүйл дээр шийдвэр гаргахад бэрхшээлтэй.
4. Та аливаа зүйлийн жижиг хэсгийг маш сайн анхаардаг. Мөн өчүүхэн жижиг зүйл ч танд их нөлөөлдөг.
Таныг хүрээлэн буй зүйлс дунд нэг жижигхэн өөрчлөлт гарахад л та маш тод анзаардаг. Хэн нэгэн хумсаа өөр өнгөөр будсан эсэх, орсон газрын тань гэрэл илүү бүдэг эсвэл тод болсон эсэх, таны ойр дотнын хүний сэтгэл санаанд ямар нэг өөрчлөлт орсон эсэх гээд л.
5. Аливаа зүйлд хариуцлагатай, нэр төртэй, сайн хандлагатай байхыг хичээдэг.
Бусдын сэтгэл санаа, байр байдалд хэр хариу үзүүлж, харилцахаа та сайн мэддэг. Бас эелдэг зан, бусдыг хүндэлсэн үг үйлдлийг их үзүүлдэг. Бусдад аятай, таатай байх талаас бүхнийг хардаг. Ядаж л та өөрөө унагаагүй байсан ч дэлгүүрт явж байхад газар унасан юм тааралдвал авч дээш нь тавьдаг. Эсвэл бусдад хаалга онгойлгож өгөх, урмын үг хэлэх дээр маш сайн.
6. Сэтгэл гутрал, санаа зовнилд өртөх магадлал өндөр
Тэр тусмаа та өмнө нь ямар нэгэн онцгүй үйл явдалтай учирч байсан бол ийм зүйл тохиолдох магадлал бүр ч их. Онцгүй, эвгүй үйл явдлууд таны сэтгэлд гүн үлдсэн байдаг учраас тэр нь цаг хугацааны явцад хуримтлагдсаар бүр тэсрэх хэмжээнд хүрдэг. Таны мэдрэхүй илүү хурц болохоор аливаа зүйл бусад хүнийг бодвол 2 дахин хүнд тусч байгаа гэж ойлгоход болно.
7. Хүчирхийлэл, цус нөжтэй болон аймшгийн төрлийн кино танд тохирохгүй болов уу.
Хүнд кино үзэж чаддаггүй, үзсэний дараа хямраад байдаг бол та HSP байх магадлал өндөр. Үнэхээр хэцүү байгаад байхад нь хүчээр ямар нэгэн зүйлийг хийсээр байвал асуудал улам хурцдаж мэднэ. Тиймээс толгой тархиа амраах зүйлийг хийгээрэй.
8. Хамт олон дунд та чухал үүрэг гүйцэтгэнэ.
Аливаа зүйлийг бодохдоо удаан, нухацтай бөгөөд нөхцөл байдлыг задлан шинжлэхдээ сайн, хүн болгоны давуу болон сул талыг мэдрэхдээ сайн учир тань шиг хүн баг хамт олонд хэрэгтэй.