Цаг үеийн мэдээ

Хятадын тулааны урлагийг харуулсан “Ip Man” киноны сүүлийн анги болох “Ip Man 4” Хятадын эх газрын шилдэг кинонуудын жагсаалтыг /Chinese mainland box office/ энэ долоо хоногт тэргүүлсэн талаар “China Movie Data Information Network” байгууллага мэдээлжээ.

Гол дүрийг Хонконгийн жүжигчин Донни Йен бүтээсэн дөрөвдүгээр ангид тулааны мастер шавь Брюс Литэйгээ хамтран ажиллахаар Америкийг зорьж байгаа талаар өгүүлдэг байна. "Comscore" судалгааны төвийн мэдээлснээр, “Ip Man 4” Хойд Америкийн кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлсэн эхний 5 хоногтоо 1.46 сая ам.долларын орлого олжээ. 

Хятадын эх газрын шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Sheep Without a Shepherd” драм кино, гуравдугаарт “Mr. Donkey” инээдмийн кино тус тус жагссан байна.

 

 

Таны сурталчилгаа