Зүүн Азийн орнууд цаг хугацааг хэмжихдээ сарны тооллын дагуу хөтөлж ирсэн уламжлалтай. Энэ тоололд жил бүрийг 12 амьтнаар нэрлэж арван хоёртын тооллын систем хэрэглэж ирсэн. Тэгвэл дорно дахины ард түмэн төрсөн жилийн амьтны зан авирыг тухайн хүн агуулдаг гэж үздэг байна.
Хулгана
Хурц ухаантай, дасан зохицох чадвартай, зальтай, сэтгэл татам, уран бүтээлч, нийтэч.
Үхэр
Үнэнч, найдвартай, нямбай, шийдэмгий, ухаалаг, бие даасан.
Бар
Эрч хүчтэй, зоригтой, зорилготой, манлайлагч, өөртөө итгэлтэй, бусдыг татах чадвартай.
Туулай
Итгэлтэй, өрөвч зөөлөн, хүлээцтэй, эелдэг, үнэнч, нийтэч, халамжтай.
Луу
Сэргэлэн, уян хатан, этгээд, уран сэтгэмжтэй, уран бүтээлч, оюунлаг, бусдыг татах чадвартай.
Могой
Философич, сахилга баттай, хурц ухаантай, зөн совинтой, ганган, боловсон, шийдэмгий.
Морь
Дасан зохицох чадвартай, үнэнч, зоригтой, зорилготой, хурц ухаантай, адал явдалд дурлагч, шийдэмгий.
Хонь
Мэдрэмжтэй, овжин, тачаангуй, ганган, дур булаам, зөн совинтой, дөлгөөн.
Бич
Зальтай, дур булаам, сэргэлэн, дасан зохицох чадвартай, хөгжилтэй, хувирамтгай, ухаалаг.
Тахиа
Цэх шударга, эрч хүчтэй, хурц ухаантай, наргианч, уян хатан, өөртөө итгэлтэй.
Нохой
Үнэнч, нийтэч, зоригтой, хичээнгүй, сэргэлэн цовоо, туйлбартай, дасан зохицох чадвартай, ухаалаг.
Гахай
Найрсаг, өглөгч, бие даасан, өөдрөг, олон зангүй, нийтэч.