СУРАГЧДЫН АМРАЛТЫГ СУНГАХ ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛЖЭЭ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байгаа. 01-р сарын 13-нд сурагчдын амралт дуусах хэдий ч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сурагчдын амралтын сунгах хүсэлтийг холбогдох яаманд хүргүүлжээ. Уг асуудлаар ЭМЯ-аас Амбулаторийн үзлэгээр томуу томуу төст өвчний өвчлөл өнөөдрийн байдлаар 10 гаруй хувьтай байгаа учраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг 7-10 хоногоор сунгах саналыг нийслэлийн боловсролын газар, БСШУЯ-нд санал хүргүүлсэн байна.