Bloomberg агентлаг Оросын ерөнхийлөгчийн 20 жилийн засаглалын дүнг гаргажээ. Төсөв тун хэр тааруу нөхцөлд геополитикийн нөлөөгөө бэхжүүлж чадсаныг тус агентлаг Оросын удирдагчийн гол амжилт гэж тодорхойлсон байна.
АНУ бүх салбарт Оросын зориулж байгаагаас хоёр дахин их хөрөнгийг батлан хамгаалахад зарцуулж байгааг Блумберг тэмдэглэжээ. Харин Орос улс Ойрхи Дорнодод дахин гол хүчин болж, одоо Африкт нөлөөгөө тэлж байна. Үүний зэрэгцээ Путиний үед улс орон санхүүгийн байдлаа тэнцвэржүүлж, улмаар эдийн засаг нь рейтингийн агентлагууд болон Олон улсын валютын сангийн үзэж байгаагаар, дэлхийн хамгийн эрүүл эдийн засагт тооцогдож байна. Украины мөргөлдөөний дараа санхүүгийн асуудалд Оросын засгийн газар болгоомжтой хандах болсон нь ийм үр дүнд хүргэсэн юм гэж агентлаг үзэж байна.
Путиний засаглалын 20 жилд Орос улс ЗСБНХУ-ыг тарж бутарснаас хойш алдсан нөлөөнийхөө үлэмжхэн хэсгийг сэргээж чадсаныг Блумберг бас тэмдэглэжээ. Ерөнхийлөгч Крымыг нэгтгэж, Хятадтай харилцаагаа бэхжүүлж, НАТО-гийн эвсэлд багтдаг Турк улсад зэвсэглэл худалдаж, түүнчилэн Сирийн байдалд нөлөөлж чадсан юм.