Цаг үеийн мэдээ

      Зүрхний төрөлхийн гажигтай, зүрхний цоорхойтой хүүхдүүд COVID-19-ийн улмаас гадаадад мэс засалд орох боломжгүй болсон байна. ЭХЭМҮТ-д яг ийм оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа олон хүүхэд байгаа гэдгийг мэдээллээ.

     Иймд адил шалтгаантай олон хүүхдийн асуудлыг холбогдох байгууллагууд нь нааштайгаар шийдвэрлэж өгөөсэй гэж эцэг эхчүүд нь хүсч байгаа юм. Тэдний хувьд Турк юм уу Энэтхэг улс руу хагалгаанд орох хүсэлтэй байгаа боловч хагалгааны зардал өндөр, дунджаар 60-70 сая төгрөг хэрэг болж санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна. Энэ асуудлын талаар Эрүүл мэндийн яаманд хадсан боловч одоогийн байдлаар хариу хэлээгүй гэдгийг ярьлаа.

     Ийм бэрхшээлтэй олон эцэг, эх одоо хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгаа аж. Тиймээс энэ чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтэн байвал гарц гаргалгаа, зөвлөгөө тусламж өгөхийг  тэд хүсэж байна. Мөн ЭХЭМҮТ-ийн эмч нар сайн бүх чадлаараа эмчилгээ хийж байгаа ч нэгэнт мэс засалд орохоос өөрөөр эмчлэгдэх боломжгүй байгаа учраас хэцүү байгааг онцолсон юм.

Таны сурталчилгаа