Цаг үеийн мэдээ

2020.01.06 ДАВАА ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД УЛААН ХУЛГАНА САРЫН

НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Наран ургах, шингэх: 08.41-17.14
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Гал

Аргын тооллын 1 сарын 6, Сумъяа гараг. Билгийн тооллын 11, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг  14 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг н хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн улирал 6 цаг 5 минутад эхэлнэ.

Таны сурталчилгаа