Цаг үеийн мэдээ

            "Sweetymotion” хамтлагийн продюсер,  “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, мэс засал амжилттай болсон тухай мэдээллийг өнгөрсөн 12 дугаар сард мэдээлж байсан билээ. Элэгний хатуурал гэж оношлогдсон түүний донор нь эхнэр нь буюу   “Sweetymotion” хамтлагийн дуучин  Ц.Сарнай   байсан юм. Тэгвэл хүнд өвчинтэй тэмцэж буй хосуудын эмчилгээ дуусах болоогүй бөгөөд цаашид үргэлжлүүлэн эмчлүүлэхэд санхүүгийн байдал хүнд болоод байгаа аж.

            Харин "Бөртэ", "Алтай" хамтлагийн продюсер Д.Ганпүрэв санаачилж Чинбаа, Сарнай нарт туслах анд нөхдийн групп үүсгээд байгаа бөгөөд дараах зүйлсийг бичжээ. "Сарнайгийн ээжээс ирсэн мессежний дагуу ярилаа. Мэдээж олны дунд оройлон тэмцэж, хийж бүтээж явсан залуу нас эмнэлгийн орон дээрээс та бидний дунд эргэн орж ирэхэд наанадаж гурван жилийн хугацаа байгаа. Чинбаагүйгээр рок попын салбар уйтгартай, түүнгүйгээр ардын хөгжмийн салбар гунигтай, Чинбаагүйгээр Монголын урлагийн ертөнц уйтай. Түүний эмчилгээ санхүүгийн хүнд байдлаас болоод тасалдаж эхэллээ. Хэрэв долоо хоног тасрах аваас бид Чинбаа андаасаа ч хагацаж магадгүй эрсдэлтэй байдалд ороод байна. Гэр бүлийн хосууд хамтдаа хагалгаанд орсон учраас Солонгос газарт өдөр бүр эмчилгээ, шинжилгээний төлбөр сая саяар тоологдож байгааг бидний амьдрал мэднээ. Би өөрийн эрхгүй энэ бүхнийг та бүхэндээ бичиж байна. Хандивын тоглолт хийгээд ч барахааргүй бага хугацаанд наанадаж 140 сая төгрөгийн  эмчилгээний зардлыг төлөхөд Чинбаадаа туслах хэрэгтэй байна" гэжээ.

Уран бүтээлч хосод туслах хүмүүс дуучин  Сарнайтай  Sarnai singer  фэйсбүүк хаягаар  холбогдож болох аж. Цогтбаярын Сарнайгийн Хаан банкны-5212071351 тоот дансанд хандив илгээж болох юм байна.

Таны сурталчилгаа