Цаг үеийн мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод энэ жилээс шахмал түлш хэрэглэх болсон ч  олон иргэн угаартаж амь насаа алдсан билээ. Харин угаарын хийн хордлогоос иргэдээ хамгаалахын тулд айл бүрт утаа мэдрэгч суурилуулах шийдвэр гарсан ч хэрэгжсэнгүй даруй 2 сарын нүүрийг үзээд байна.

            Тэгвэл  БНХАУ-д захиалан хийлгэсэн 170 мянган ширхэг утаа мэдрэгч хийлгэж байгаа ч эхний ээлжинд 50 мянган ширхэг угаар мэдрэгч ирсэн гэнэ. Эдгээр угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд өнөөдрөөс эхлэн суурилуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа ажээ.

Уг утаа мэдрэгчийн ажиллагааны хувьд угаарын хий 50 микро граммаас хэтэрвэл утаа мэдрэгч дуугарч эхэлснээр угаарын хий алдаж буйг мэдэх боломжтой юм байна.

Таны сурталчилгаа