Цаг үеийн мэдээ

Энэ онд өндөр жил тохиож байна. Мөн бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тоо өнгөрсөн онд нэгээр нэмэгдсэн нь Бурхан багшийн Их дүйчин өдрийг билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэж байхаар 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хуульчлан баталсан. Энэ жил монголчууд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд нийт 15 байгаа бол түүний 12 нь ажлын өдөр таарч байна.