Анхлан морины эд хэрэглэл худалдаалдаг байсан бяцхан дэлгүүрийг өдгөө дэлхий дахины алдартай брэнд болно хэмээн хэн санах билээ. Өнөөгийн Эрмэс /Hermes/ брэнд нь анх 1837 онд Францад үүсэж байжээ.
Нэр: – Thierry Hermes загварын эзэнт улсаа байгуулсан хэдий боловч Hermes гэдэг нь Элч хийгээд худалдааны Грек бурханы нэр юм
Барилга: – Морины тоног хийгээд эмээл хийж эхэлсэн энэ барилга 177 жилийн түүхтэй.
Дэлгүүрүүд: – Дэлхий даяар Hermes-ийн 315 нэрийн дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.
Кафе: – Севрегийн гудамжинд байх Парисын дэлгүүр дотроо кафе болон номын дэлгүүртэй.
Цахим худалдаа: – Hermes нь 2001 онд цахим худалдаа эхлүүлсэн тансаг зэрэглэлийн брэнд юм.
Келли болон Бёркин: – Алдарт "Келли" болон "Бёркин" цүнхүүд нь алдарт жүжигчин Грейс Келли болон Жейн Бёркин нарын нэрээр нэрлэгджээ.
Улбар шар хайрцаг: – Hermes-ийн нэрийн хуудас болсон улбар шар хайрцагнууд нь анх гахайн арьсыг илэрхийлсэн алтаар эмжсэн цайвар шаргал өнгөтэй, дараа нь бор эмжээртэй шаргал өнгөтэй байсан бөгөөд дэлхийн II дайны дараа материалын олдоц муугаас болж өнөөгийн улбар шар өнгөтэй болжээ.
Улбар шар хайрцаг, үргэлжлэл: – 1994 онд Hermes эвхэгддэг улбар шар хайрцгаараа баглаа боодлын дээд шагналыг хүртжээ. Өнөөдөр 188 төрлийн хэмжээтэй улбар шар хайрцгийг ашигладаг байна.
Ороолт: – 1000 ширхэг Hermes-ийн торгон ороолтыг хийхэд шаардагддаг утас нь Дэлхийгээс Сар хүртэлх зайтай тэнцүү гэнэ шүү.
Эрмэсийн гол философи нь “чанар”: Тиймдээ ч тэд “дэлхий дээр чанар мэддэг хүн, чанар мэддэггүй хүн гэсэн хоёрхон төрлийн хүн байдаг” хэмээдэг. Яагаад Эрмэс ийм алдартай юм гэж үү? Үүний учир нь тэд цэвэр арьсыг ашиглан уламжлалт хэв маягаар буюу гар аргаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэгт гол учир байгаа юм. Тиймдээ ч чанарыг эрхэмлэдэг тансаг хэрэглээтнүүд Эрмэсийг байнга сонгон үйлчлүүлдэг.
Эрмэсийн цүнх гэхээр хөндлөн бүслүүр бүхий энгийн хэрнээ чамин тоноглол нүдэнд тусдаг. Үүнийг анх 1949 онд эрэгтэй хүний зангианаас санаа авч зохион бүтээж байжээ. Хамгийн сонирхолтой нь энэ том брэнд өдгөө нэг л оёдолчинтой бөгөөд мэдээж бусад деталиудыг өөр өөр хүмүүс гүйцэтгэнэ. Тиймдээ ч нэг цүнх хийхэд ойролцоогоор 18-24 цагийг зарцуулдаг байна.
Дэлхийн оддын хэрэглээ: Эрмэсийн загвар чанарыг эрхэмлэдэг одууд бараг Эрмэсээр өвчилсөн гэж хэлэхэд болно. Жишээ нь Викториа Бэкхэм гэхэд 2 сая ам.доллараас дээш үнэтэй биркин цүнхний зуу гаруй цуглуулгатай.