Цаг үеийн мэдээ

      “COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогдсон Франц улсын иргэн “ICC Tower”-т оффистой байгууллагад ажиллаж байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор “ICC Tower” дахь бүх байгууллагыг хаажээ.

       Тухайн оффисын барилгад халдваргүйжүүлэх ажил хийгдэж эхлэх гэж байгааг “ICC Tower”-оос мэдээллээ. Тухайн иргэн Францаас гуравдугаар сарын хоёрны өдөр Монголд эргэн ирээд “Баянгол” зочид буудал, “ICC Tower”-ийн гурван давхар, “KFC” түргэн хоолны сүлжээ, “Веранда” ресторан, “Nazca” ресторан, “Blue Sky”-ийн хажууд байрлах “Ариг” ресторан, галт тэргээр Сайншанд, цааш Дундговь аймагт зорчин ажиллажээ. Тэрээр нисэх онгоцонд “PWC” байгууллагын нэг ажилтантай хамт зорчиж ирсэн гэх мэдээллийг эх сурвалж өгсөн. Тус байгууллага одоогоор ажилтнуудаа тусгаарлаад байна. Харин “Ариг” рестораныг цагдаа, мэргэжлийн хяналт лацдаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна.

Таны сурталчилгаа