Цаг үеийн мэдээ

Хуванцар сав, лааз зэрэг дахивар буюу дахин боловсруулдаг хог хаягдлаа тушаагаад, мөнгө авдаг Экобин машин Номин Холдинг компанийн дараах салбаруудад байршуулжээ.

Одоогоор:

Номин агуулах худалдаа ХАН-УУЛ

Номин агуулах худалдаа Чулуун-Овоо,

Номин хайпермаркет Өнөр

Номин хайпермаркет-Зүүн 4 зам

Номин супермаркет 10 - р хороолол

Номин супермаркет Ривер гарден

Номин супермаркет-Наадам центр салбар нийт 10 салбарт байршуулаад байгаа аж.

Иймд иргэд дахин боловсруулдаг хог хаягдлаа энэхүү машинд тушаагаад QR код хэлбэрээр тасалбараа авч, тус тасалбараа Монгол чатын дурангаар уншуулмагц таны виртуал дансанд шимтгэлгүйгээр мөнгө шууд орох ажээ.