Цаг үеийн мэдээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлын хэсгийг ахлахаар болжээ. Тэрээр хэлэхдээ "Манай улсад нийт 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Нийт тэтгэврийн зээлтэй иргэдийн  90 хувь нь буюу 207 мянган ахмад 6 саяаас доош төгрөгийн тэтгэврийн зээлтэй, үлдсэн 9,4 хувь нь 6 саяаас дээш төгрөгийн зээлтэй байна.  Засгийн газрын хуралдаанаар иргэддээ тэгш шударга хандах үүднээс энэ удаад тэтгэврийн зээлийг 100 хувь улсаас төлөх бодлогыг хэрэгжүүлж байгаа талаар" мэдэгдлээ. Нэг жилийн хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 2016 онд 15 хувь байсныг  өнөөдрийн байдлаар 5 хувиар бууруулж 10 хувь,  Хоёр ба түүнээс дээш жилийн хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү 18 хувь байснаас 15,6  хувь болгожээ.

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж УИХ-д  өргөн барьсан тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төсөлд  дөрвөн чиглэлийн иргэнийг хамруулахаар болсон байна. Үүнд:

  1. Нийгмийн даатгалын сангаас өндөр настны тэтгэврээ барьцаалан зээл авсан иргэд
  2. Хөдөлмөрийн бэрхшээлээ алдсаны улмаас тэжээгчээ алдсаны тэтгэмжээ барьцаалан арилжааны банкнаас зээл авсан иргэд
  3. Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэврээ барьцаалан зээл авсан иргэд
  4. Тэжээгчээ алдсаны тэтгэврээ барьцаалан зээл авсан иргэд

Мөн хуулийн төсөлд тэтгэвэр авагч иргэн нас барсан тохиолдолд тэтгэврийн зээлийн үлдэгдлийг улсаас төлөх, иргэдийн тэтгэврийн зээлийг олгодог арилжааны банкны нөхцөлийг өөрчлөх, тэтгэвэр барьцаалах зээлийн үйлчилгээг цаашид зогсоож богино хугацаанд хүүгүй зээл иргэдэд олгох асуудлыг тусгажээ.

 

 

 

 

Таны сурталчилгаа